Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлыг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахаар болсон. Үүнтэй уялдуулан нийслэлийн төвийн бүс болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах  зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/653 дугаар захирамжийн дагуу иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон доорх  схем зурагт үзүүлсэн байршилд шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж … Continue reading Барилга барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байршлыг танилцуулж байна